ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС, ЖИМСГЭНЭ ХУДАЛДАН БОРЛУУЛАГЧ ИРГЭДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Хэрлэн сумын төвлөрсөн захуудад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэдэд “Хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахад тавигдах эрүүл ахуйн шаардлага, хууль эрх зүйн мэдлэг олгох нь” сэдэвт сургалт хийлээ.

Сургалтыг Таримал ургамлын үр сорт, Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын байцаагч Ж.Алтантөгс ахалж Хүнсний аюулгүй байдлын тухай ерөнхий ойлголт, “Хүнсний тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын хууль” сэдвээр, Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны хяналтын улсын байцаагч Б.Боргилбаатар Төмс хүнсний ногоо жимс, жимсгэний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтийн онцлог сэдвээр, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч М.Мөнгөнцэцэг Орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуй сэдвээр  хийж сургалтанд оролцогчидтой харилцан ярилцаж, мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч гарын авлага материалаар хангаж ажиллаа.

Мөн Аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн шинжээч Б.Оюунхишиг худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай стандартууд, лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүн хамруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох асуудлаар мэдээлэл өглөө.

Сургалтанд Хурх чандмань, Алтанбулаг, Айраган хонгор, Хэрлэн худалдааны төвд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ  худалдан борлуулдаг 13 иргэн хамрагдлаа.

Сэтгэгдэл бичих