Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/315 тоотын өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 1/99 тоотыг зөвлөмжийн хамт Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Цааш үзэх »

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

2014 оны эхний 6 дугаар долоо хоногт аймгийн хэмжээнд (Нэгдсэн эмнэлэг, 12 сум 3 өрхийн ЭМТөв) 2373 хүн амбулаториор үйлчлүүлсний 390(16,4%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 2.2% -иар өссөн байна.

Иймд дараах  зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.

1. Гэр, сууц, анги, танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, 18-20 хэмийн дулаантай байлгах, даарахгүй байх,цаг агаар ажил амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах, хангалттай унтаж амрах, идвэхтэй хөдөлгөөнтэй байх, стрессдэхгүй тайван байх, халуун цай, унд ахиухан уух, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх,гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх . Цааш үзэх »

Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журамын 2-р хавсралт

Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

1Төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурьшилталтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан  түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар бодож олгоно. Цааш үзэх »

Ажилчдын дунд сахилга, хариуцлагыг сайжруулах хэлэлцүүлэг зохиолоо.

Сахилга, хариуцлагыг сайжруулах сарын аяны хүрээнд Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын дунд  хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр сахилга, хариуцлага, өнөөгийн байдал, үр дагавар, бид юу хийж чадах вэ? үр дүн гэсэн сэдвийн хүрээнд 3 баг болон хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тухайн хэлэлцүүлгээр ажлын цаг ашиглалтыг дээшлүүлэх, ёс зүйдээ анхаарч ажиллах, өөрт ноогдсон ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх нь нэн тэргүүн шаардлагатай байна гэж үзлээ. Цааш үзэх »

“Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аяны явцын мэдээ

Аймгийн МХГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярыг тохиолдуулан “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг хоёр үе шаттай зохион байгууллаа. Аяны хүрээнд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөн ажиллав . Цааш үзэх »

Лабораторийн мэдээ

Хэнтий аймгийн МХГ-ын дэргэдэх лабораторит шаардлагатай  багаж тоног төхөөрөмжийн жагсаалт захиалгыг 2012 оны 9-р сард  гарган МХЕГ болон НТЛ-т хүргүүлсэний  дүнд МХЕГ болон “Мед импекс Интернэйшнл” ХХК –ийн хооронд байгуулсан ХААГ-212 тоот гэрээний дагуу манай лабораторит явуулын лабораториор шинжилгээ хийгдэхээр  тоноглогдсон УАЗ 2206 маркийн фургон машин,  35 нэрийн 97477600 төгрөгийн  багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдэн лабораторийн багаж тоног төхөөрөмжид бүтэн парк шинэчлэл хийгдлээ. Цааш үзэх »

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

“Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” 2 дах аяны хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлэгийг тараан ажиллаж байна. Цааш үзэх »

Импортын бүтээгдэхүүний тухай мэдээлэл

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, “ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “ Хуурай газрын амьтны код”-ын 8.5.24-д заасан зөвлөмж, “ Хүнсний тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дах заалтыг тус тус үндэслэн Цааш үзэх »

Лабораторийн мэдээ

  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори нь лаборатори хэвийн үйл ажиллагаа явуулах өрөө тасалгааны хүрэлцээгүйн улмаас үйл ажиллагаа тасалдаж байсныг зохих газруудад засварын хөрөнгийн асуудлыг тавьж шийдвэрлүүлсний дагуу  2013 оны 4-р сард вакум хаалт, хамгаалалт, хаалга хийлгэн  хана цоолж, өрөө тасалгааны тоог нэмэгдүүлэн засвар үйлчилгээ хийж ажилд оруулан МХЕГ-ын нэгдсэн төв лабораториос удирдлага арга зүйгээр хангагдан  үйл ажиллагаагаа явуулж байна. Цааш үзэх »

Шувууны түүхий өндөгний талаархи зөвлөмж

                            Өндөг худалдаалахдаа:

  • Өндөг нь уураг, амин  хүчлийн агууламжаараа бусад мал,амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс илүү болохоор хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт,борлуултын горим  алдагдахад маш амархан чанараа алддаг төдийгүй, хүнсний хордлого үүсгэдэг аюултай бүтээгдэхүүн болохыг анхаарах хэрэгтэй.
  • Хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаална.
  • Зориулалтын сагсанд  савлан бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах явцад гэрлийн шууд тусгалаас хамгаалж байрлуулна. Цааш үзэх »